2010-07-15

Сайн байцгаана уу Найзуудаа?

Энэ удаад би нэг бодож явж байсан зүйлээ ажил болгомоор санагдаад энэхүү бичлэгээрээ дамжуулан та нартайгаа саналаа хууваалцахаар шийдлээ.
Саяхан Монгол улсын Ерөнхийлөгч маань хүртэл хавар намарт мод тарьж байх өдрийг тунхаглаж, бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнийг эхлүүллээ. Өнгөрсөн 2009 онд Монгол улсын хэмжээнд буй нийт 3732 гол горих байснаас 1162 ширгэж устаж үгүй болжээ гэдэг тоог олж мэдээд сэтгэл өвдөж, ядаж Зүүн Хараагаа 1990 оноос өмнөх ногоон хот байсан шиг нь моджуулмаар санагдаж, эхний ээлжинд та нартайгаа хамтраад, цаашлаад бусад төгсөгчдийг уриаж сургуулиа тойруулж мод тарих санаа төрсөн юм.

Бид Капиталист нийгмийн системийг сонгож, өнгөрсөн хорин жилд нийгмийн шилжилтийг маш амжилттай хийж байгаа. Эдийн засаг, улс төр, хууль, урлаг соёлын гээд бүхий л нийгмийн хүрээнд үсрэнгүй хөгжиж чаджээ. Мэдээж намайг ингэж хэллээ гээд амьдрал болохгүй байна, цалин хүрэхгүй байна, гадаадад гарч амьдармаар байна, ер нь болж бүтэж байгаа юм энэ оронд алга гэж ярих хүн захаас аваад өчнөөн байгаа. Бид ийм бодлыг одоо өөрчлөх эхлэлийг тавих болсон. Ингэж бас олон хүн ярьж эхэлж байгаа нь сайшаалтай юм. Тиймээс бид одооноос өөрсдийн гараар эцсийн бүтээгдэхүүн хийдэг болох цаг болжээ гэж бодож байна. Гэвч Монголчууд биологийн амьтныхаа хувьд бие баялдар, оюуны ботинциаль сайтай боловч нийгмийн амьтныхаа хавьд зэрлэг бүдүүлэг хэвээрээ байгаа юм байна гэдэг дүгнэлтийг өгч болхоор байна. Өөрөөр хэлбэл бидэнд хот улсын амьдралын хэв шинж дутагдаж байна гэсэн үг. Нийгэм хэзээ хөгжиж, соёлжиж чадах вэ гэдэг нь хүмүүсийн хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээнээс эхтэй байдаг юм байна. Ингээд бодхоор бид өөрсдийгөө шаардаж, хэм хэмжээнд захирагдаж дэг журамтай амьдрахад сургаж, энэ амьдарын хэмнэлийг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь бидний хойч үе маань, цаашлаад монголчууд маань сайхан амьдрахын үндэс юм байна.

Ийм учраас бүгдээрээ нэг ч гэсэн сайн үйлсыг жинхэнэ ажил хэрэг болгоё. Энэ ажлаа Суургуулиа тойруулж мод тарьж, цэцэрлэгжүүлэх ажлаар эхлэвэл ямар вэ? Мэдээж манайхан мод таръя гээд хэдэн мод суулгачаад дараа нь нөгөөтхөө арчлах нь байтугай бүр мартаж орхидог. Тэгээд л нөгөө санаачлага нь ажил биш болсон харагддаг.

Харин бүгдээрээ хандвын данс нээж мөнгө цулуулж энэ намар эсвэл дараа жилийн хавар 10Б ангийнхны санаачлагаар эхний моднуудыг суулгаж, цаашдаа жил болгоны хавар намар нэмж мод суулгаж, хэн нь ч байсан Зүүн Хараадаа очхоор Ангийнхаа моднуудыг эргэж арчилдаг тийм сайхан заншлыг тогтооцгоё. Цаашлаад бусад төгсөгчдийг уриалж бүр их мод тарих ажлыг эхлүүцгээе. Тэгээд 5, 10, 20 жилийн дараа бид өөрсдийнхөө санаачилсан цэцэрлэгт хүрээлэндээ цугларцгааж, тэнд хүүхдүүд, хосууд зугаалж байхыг харцгааж, хийсэн бүтээснээрээ бахархаад халуун дотноор яриа өрнүүлж, нэг ангийнхан гэдгээ мэдэрч, сэтгэл хангалуун сууцгааж байвал ямар гоё вэ. Хүнд хамгийн сайхан сэтгэл ханамж юу байдаг гэдийг та нар мэдэх үү? Томоохон сэтгэл судлаачдын тогтоосноор хүн үхэхдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, тэр нь нүдэнд харагдаж гарт баригдаж байхаар бодит ажил болж олны таашаалд нийцсэн байхыг харж, тэр ажлаараа бахархаад харамсах зүйлгүй хорвоогоос явах нь хүний хамгийн сайхан сэтгэл ханамж гэсэн шүү.


Хэрэв та бүхэн энэ санааг дэмжиж байвал, одоогоор надад ийм төлөвлөгөө байна:

1. Мод тарих хандвын данс нээх,

2. Сургууль дээрээ байгаль орчин, экологийн клуб байгуулж, гишүүдээр нь сурагчид, эцэг эхчүүд, багш, нутгийн иргэд гээд бүх хүмүүсийг хамруулж элсүүлэх,

3. Клубын удирдлагаар нь сурагчдыг сонгож, тэднийг хичээлийн хэрэгслээр хангах зэрэг урамшуулал үзүүлэх,
Жил бүрийн хавар, намар клубын бүх гишүүдийн уулзалтыг зохион байгуулж, мод нэмж тарьж, тарьсан модоо арчилж байх. Мөн сурагчдын дунд зохион бичлэг, илтгэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж байх,
Цаашлаад энэ ажлаараа бусад төгсөгчдөд үлгэр болж, мод тарих ажлыг ганцхан сургууль орчмоор биш бусад газруудад өрнүүлэх.

За найз нь одоогоор бүгдээрээ нийлж хийж болох ийм ажлыг хийдэг юм билүү гээд сэдээд сууж байна даа. Та нар маань ч дэмжих байхаа. Нэмж хэлэх санал сэтгэгдэлүүдээ блогынхоо Хэн юу гэсэн бэ? буланд бичиж үлдээцгээгээрэй.

Хүндэтгэсэн:
Дашзэгвэ Ууганбаяр

No comments:

Post a Comment