2010-04-20

За сайн байна уу ангийнхан минь



Та бүхэнтэйгээ уулзаж учралгүй удсан байна. Тийм болхоор намайг хаана юу хийгээд явааг мэдэх хүн байхгүй байгаа байлгүй гээд та бүхэндээ блогоороо дамжуулах танилцуулхаа шийдлээ. За тэгээд найз нь сургуулиа 2006 онд төгсөөд Зүүнхараадаа Вагон засварын депод нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2008 оны 6-р сараас эхлэн Хасбанкинд ажиллаж амьдраад л байж байна. Одоо 2 хүүхэдтэй том нь охин 3 настай, бага нь хүү 3 сартай эхнэртэйгээ хамт амьдарч байна. Намайг хэн гэдэг ямар хүн болохыг мэдэх болхоор энхэр хүүхдийнхээ талаар товч танилцуулах гэсэн юм. Манай эхнэрийг Г.Ганцэцэг гэдэг 1984,03,15-нд улаанбаатар хотод төрсөн, ХҮДСургуулийн Үйлдвэрийн менежментийн ангийг төгссөн бид 2 нэг ангилдаа яаж яваад суучихсан юм бүү мэд, нэг л мэдсэн чинь сургуулиа төгсөөд нэг гэрт орсон байналээ хэхэ...

за за тоглосон юм. Эхнэр маань Барилга орон сууцны ангид Дикреттэй хүний оронд ажиллаж байгаад миний оронд Вагон депод ажиллаж би гэдэг хүн ХасБанк бараадаж орсон юмдаа. 2010 оны 1-р сард бага хүү маань төрсөн эхнэр маань Мандах дээд сургуульд сурч байгаа дараа жил төгсөнө гэсэн. За тэгээд Пүүжээ хүүгийн амьдрал нэг иймэрхүү л байна. Энэ зун уулзалт зохион байгуулна гэснээ мартаагүй биздээ. Нэг сайхан нартай амралтын өдрүүдэд ангийн багш, ангийнхантайгаа сайхан амралтын газар байна гэж найдаж байгаа шүү ер нь тэгээд эртхэн цаг хугацаагаа товлоод ажил төрлөө зохицуулвал зүгээр юм гэж бодлоо. Манайхан бүгд л ажил төрөлтэй ардаа хань ижилтэй хүмүүс юм чинь бэлтгэлээ эртнээс бэлдвэл зүгээр юм. Ядаж хэдэн сард, хаана уулзалтаа зохион байгуулхаа эртнээс блогоороо дамжуулан санал асуулгаа авч эхэлвэл ямар вэ.

Та бүхэнтэйгээ холбоотой байна гэж найдаж байгаа шүү....

Надтай холбоо барих утас 99032984 pj_blad@yahoo.com,

3 comments:

  1. Cайн байна уу? Д.Ууганаа байна.
    Зурагнууд болон бичсэн зүйлийг чинь хараад их баярлаж байна шүү. Их зөв олон ажлууд амжуулж яваад баяр хүргье. Зогсолтгүй зүтгээд байгаарай хөө. За танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  2. od sain baina uu? naizaa.
    Saihan hanitai boljee.hoorhon huuheduudtei yum bna bayar hurgie.za amjilt sansan buhen chine bugd bielej baig.

    ReplyDelete
  3. Анддаа аз жаргал хүсье.

    ReplyDelete