2009-10-27

ОТГОНБАЯР МЭНДЧИЛЖ БАЙНА

Сайн байцгаана уу манай ангийнхан?
Би өнгөрсөн есөн сарын хорин хоёронд Солонгос улсад ирсэн. Ангийнхаа уулзалтнаас хэдхэн хоногийн өмнө ирсэндээ их харамсалтай байгаа. Уг нь явхаасаа өмнө Батчимэгрүү хэзээ уулзалдах гэж байна гэж ярьсан боловч эргээд ярьна гэчээд яриагүй. Тэгсэн намайг явсны дараа уулзалт зохион байгуулсан байна. Гэхдээ та нарынхаа зургыг харсан чинь их гоё байна. Одоо заваараа блогруу ордог ажилтай болсон. Цаашдаа ангийн маань блог улам гоё болох байхаа.

Ингээд би хаана юу хийж яаж амьдарч яваагаа та нартаа танилцуулая. Би одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Эхнэр хүүхэд маань одоогоор монголдоо байгаа. Хүүхэд маань ой дөрвөн сартай.

Солонгос улсад ирээд Ууганаатай уулзаж амжаагүй л явна. Утсаар л ярьж байна. тэгэж байгаад удахгүй уулзаад хамт зургаа авхуулхаараа зургаа та нартаа үзүүлнээ.

За ингээд ангийхныгаа хүндэтгэсэн Отгонбаяр чинь
Нэг ангийнхан байна гэдэг үнэхээр гоё юмаа.









5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. ажлаа сайн хийдгийм шүү гол нь биеээ сайн бодоорой

    ReplyDelete
  3. Зургаа явуулсанд баярлалаа.Бие бодоорой ажиллана мөнгө олно гэхийн хажуугаар амарч байх хэрэгтэй шүү ok амжилт.

    ReplyDelete
  4. hi sain yy otgon bayraa
    yarij chadaaguid estoi ih yychlaarai. ajildaa ortson yy. @ hayagaa yawyylaarai. ok ireheer chini yylzatsgaaya
    biyee bodooroi. tanai ohin chni chamtai adilhan ym bnaaa. za bye nzaa

    ReplyDelete
  5. za sain uu? zaluu chinii mendchilgeeg sonsood bayarlaj bna.amjilt

    ReplyDelete