2009-10-25

Б.Энхжаргал мэндчилж байна.

Өвгөн аав Энхжаргал нь өөрийн ангийн та бүхэнтэйгээ мэндчилж байна. Яагаад өвгөн аав гэснийг санаж байна уу? Яаг тийм, 10 жилээ төгсөх алдад ангийнхны хүүхдүүдийн талаар нэг шүлэг гарсан байсан даа, би хэн зохиосныг ёстой мэдэж чадаагүй.

За тэр ч яахав. Энэхүү блогийг нээж, цаашид ангийнхны уулзах талбарын нэг болгосон Боогийдоо баярлалаа. Бас одоогоор гэр бүлийнхээ талаар танилцуулгаа оруулсан байгаа ангийн дарга Д.Ууганаа, Хосоо хоёртоо, мөн чатаар холбоотой байгаа ангийнхандаа баярлаж байна. Тэр ОД гээд байгаа нь Одоноо гэж бодож байна.

Нээрээ 10 сарын 5-нд болсон ангийн уулзалтанд очиж чадаагүйд уучлаарай. Ялангуяа Чимгээ, Одоноо, Пүүжээ нараас...

Миний хувьд хаагуур явж, юу хийж байна гэвэл би их сургуулиа төгсөөд ХасБанкинд маркетингийн газарт 3 жил ажиллалаа, энэ оны 8 сараас Моннис Интернэшнл компаний Ниссан төвд үндсэн мэргэжлээрээ буюу маркетингийн менежерээр орж ажиллаж байна. Шинэ, үнэ гол биш гэвэл, машин авах гэж байгаа бол хэлээрэй :).
Мөн саяхан, 8 сарын өмнө хүүтэй болсон. 1 эхнэртэй хэхэ. Өөрийнхөө талаар товч танилцуулбал ийм байна.

Манайх гэрээрээ хотод нүүгээд ирчихсэн учир Зүүнхараа явах нээх шалтгаан байхгүй болсон. Иймд 2 багш дээрээ уржнан жилийн цагаан сараас хойш очиж чадаагүй л явж байна. Дараа жилийн зун бүгдээрээ, ангиараа уулзангаа салхинд амралтын газар 2 багштайгаа, бас хүсвэл гэр бүлтэйгээ хэд хоног байх саналыг маш дэмжиж байна. Зохион байгуулах комисст орсон ч яахав. Аятайхан газрууд мэднэ шүү гээл.

Нэгэнт блог нээсэн учир энэ блогийг ангийнхыхаа бүх хүүхдүүдээ (одоо залуус бүсгүйчүүд гэх байх аа) идэвхтэй ордог, байнга харилцаатай байдаг, хэн хаана явж байна гэдгийг мэдэх мэдээллийн суваг болгох талаас бүгдээрээ бичицгээе, хичээцгээе. Айн? Миний yahoo, google, twitter (твиттер – миний амьдрал 160 тэмдэгтэд.) хаяг буюу ID: ebadeer shuu. Харин манай ангийнхаан, нэт –ээр холбогдох, харилцах хаягуудаа над руу өгцгөөгөөрэй. Би нэгдсэн нэг хүснэгт гаргаад энэ блог дээрээ тавьчихъя. Бас боломжтой бол Бизнетвүрк –д бүртгүүлчихээрэй. Мэддэг нь монгол Hi5 гэдгийг андахгүй.

Боогий хэрвээ зөвшөөрвөл би блогийн дизайн дээр нь, бас илүү динамик болгох талаас нь жаал ажиллаж болох л юм? Хариуг нь тодруулаарай: “Тийм, Үгүй”.

Эцэст нь хэлэхэд хэн хаана явах нь чухал биш гол нь амьдралд актив хандацгаая, хоорондоо холбоотой байж, цаашилбал бүгдээрээ нийлж байгаад МОНГОЛ ОРНОО хөгжүүлэхэд жаахан ч гэсэн хувь нэмэрээ оруулцгаая! гэж пассив өвгөн аав нь уриалж байна.

За бүгдэнд нь сайн сайхныг хүсье!

Б.Энхжаргал.

-----------------------------------------------------------------------
С.Баттөр "ӨӨРТӨӨ БИЧСЭН ШҮЛЭГ"

Хүү минь чи 25 нас хүрлээ
Гар чинь ганзаганд
Хөл чинь дөрөөнд хүрээд
Даруй долоон жил өнгөрчээ.

Юу хийж бүтээв,
Юу амжуулав?


Хаана явна,
Хэнтэй явна?

Хүсэл мөрөөдөл чинь юу вэ,
Хэтийн зорилго чинь хаана вэ?

Нэг л заяах амьдралыг
Нэр төртэй авч явна уу,
Нэргүй хоосон авч явна уу?

Махаа тасартал зүтгэж явна уу,
Махаа илжиртэл хэвтэж сууна уу?

Хаагуур хаагуур явав?
Хэн хэнтэй уулзав?

Хичнээн удаа бүдрэв,
Хэлээч ахдаа тоог нь.
Тоолшгүй олон байна уу,
Тоотой хэдхэн байна уу?
Эргэцүүлж нэг бодоорой,
Эргээд ахдаа хэлээрэй.

Амьдарсан шиг амьдарч,
Хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлө, дүү минь.

Нэг л наслах амьдрал чннь,
Нэр төр чинь шүү, дүү минь.

Хэзээ ч бүү бууж өгөөрэй,
Хоёр гараа бүү хумхиарай.

Мятрахгүй зүтгэсэн цагт,
Мянган уулыг ч нүүлгэдэг юм.

Өөртөө итгэсэн хүн,
Өрөөл бусдыг ч дагуулдаг юм.

Өнгөтэй сайхан амьдар,
Өөр бусдад ч түгээ.

Дүү минь чамд итгэж байна,
Дүүрэн уулзахын ерөөл тавья.
Эргээд нэг харна шүү,
Бүхий л чадлаараа УРАГШАА...

2 comments: