Сайн байцгаана уу манай ангийнхан?
Би өнгөрсөн есөн сарын хорин хоёронд Солонгос улсад ирсэн. Ангийнхаа уулзалтнаас хэдхэн хоногийн өмнө ирсэндээ их харамсалтай байгаа. Уг нь явхаасаа өмнө Батчимэгрүү хэзээ уулзалдах гэж байна гэж ярьсан боловч эргээд ярьна гэчээд яриагүй. Тэгсэн намайг явсны дараа уулзалт зохион байгуулсан байна. Гэхдээ та нарынхаа зургыг харсан чинь их гоё байна. Одоо заваараа блогруу ордог ажилтай болсон. Цаашдаа ангийн маань блог улам гоё болох байхаа.
Ингээд би хаана юу хийж яаж амьдарч яваагаа та нартаа танилцуулая. Би одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Эхнэр хүүхэд маань одоогоор монголдоо байгаа. Хүүхэд маань ой дөрвөн сартай.
Солонгос улсад ирээд Ууганаатай уулзаж амжаагүй л явна. Утсаар л ярьж байна. тэгэж байгаад удахгүй уулзаад хамт зургаа авхуулхаараа зургаа та нартаа үзүүлнээ.
За ингээд ангийхныгаа хүндэтгэсэн Отгонбаяр чинь
Нэг ангийнхан байна гэдэг үнэхээр гоё юмаа.

