2010-02-22

Сайн байцгаана уу ангийнхан? Бүгдээрэй сар шинэдээ сайхан шинэлцгээв үү? Цагаан сарын өмнө буюу 2010 оны 2 дугаар сарын 11-нд Солонгост амьдарч байгаа ангийн хоёр нөхөд чинь нэг юм уулзаж, гэр бүлийнхнийхээ хамт хоол идэж, хэдэн пиво ууж сайхан хуучиллаа. Ингээд хамтдаа авхуулсан хэдэн зурагнуудаа блогоороо дамжуулж найзууддаа хүргэж байгаа нь энээ.

Ирж буй Төмөр бар жил Найдансүрэн багштай 10б ангийнхны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байх болтугай. Та нарын маань буян заяа нь үргэлж өөдөө байж, хаврын яргуй мэт дэлгэрч байгаасай.

Найзуудыгаа хүндэтгэсэн: Отгонбаяр, Д.Ууганбаяр нар